| [00:00.00] |
《Хамаг Монгол》 |
| [00:44.86] |
Тува- Монгуш Саядаш:Оройдоо уул овоогоо залсан өвгөдийн |
| [00:52.16] |
Омголон цус нь зүрхэнд минь лугшин байхад |
| [00:59.75] |
Одод тэнгэрийн чин үнэн байдгийг зарлан дуулгаж |
| [01:07.80] |
Орчлонгоор нэг Монгол гэж орилмоор байна |
| [01:15.11] |
|
| [01:18.55] |
Халимаг- Шараев Дима:Энхэр нарнаас галаа тасдсан малчдын |
| [01:26.55] |
Элбэрэл хайр нь элгэнд минь шимшрэн байхад |
| [01:33.69] |
Эцэг тэнгэрийн чин үнэн байдгийг хайлан дуулаад |
| [01:41.09] |
Энэхэн замбуугаар нэг Монгол гэж дуурсгамаар байна |
| [01:47.91] |
Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна |
| [02:02.95] |
Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна |
| [02:15.41] |
|
| [02:37.36] |
Буриад- Чингис Раднаев:Дээлэндээ ухаан шившин шингээсэн нүүдэлчидийн |
| [02:45.20] |
Дэврүүн омог зүрхэнд минь булиглан байхад |
| [02:52.29] |
Дээд тэнгэрийн чин үнэн байдгийг сонорт дуулгаж |
| [03:00.22] |
Дэлхийгээр нэг Монгол гэж бадармаар байна |
| [03:10.12] |
Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна |
| [03:25.24] |
Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна |
| [03:39.38] |
|
| [03:43.62] |
Өвөр Монгол- Машбатын Баясгалан:Хайрандаа нутаг усаа өлгийдсөн мэргэдийн |
| [03:52.35] |
Халуун цус нь судсанд минь цохилон байхад |
| [03:59.67] |
Хаан тэнгэрийн чин үнэн байдгийг айлтган дуулгаж |
| [04:07.37] |
Хорвоогоор нэг Монгол гэж хашгирмаар байна |
| [04:14.06] |
Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна |
| [04:28.64] |
Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна |
| [04:44.49] |
|
| [05:03.56] |
Монгол- Самандын Жавхлан:Морио агсаж дэлхийг номхруулсан баатруудын |
| [05:11.14] |
Мохошгүй домог ясанд минь шархиран байхад |
| [05:18.85] |
Мөнхтэнгэрийн чин үнэн байдгийг зарлиг болгож |
| [05:26.10] |
Магнаг ертөнцөөр нэг Монгол гэж уухайлмаар байна |
| [05:36.99] |
Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна |
| [05:52.15] |
Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна |
| [06:06.67] |
|
| [06:31.04] |
Хамаг Монголын үр сад омогшин дуулж байна |