作词 : Ц. Энхманлай 作曲 : Ц. Энхманлай Баяр хөөр гомдол гуниг Адил тэнцүү хослосон хорвоод Өөрийн гэсэн байраа олох гэж Өдөр нь бодож шөнө нь зүүдлэвч Хүн бүхэн өөрийн хүссэн Амьдралын харгуйг сонгох юм Учигт тэр уртхан замдаа Алдаж онож нь ч их юм Аливаа бүхнийг үзэх юм даа Хүсэл хяслын хоёр туйлд Хүний сэтгэл эцэж туйлдлаа ч Алдаж гишгэдэг цөхрөл гуниг Онож гишгэдэг баяр баясал минь Арвин ихээр эргэдэг юм даа Хө ай даа хүний амьдрал Эгэл жирийн болов ч Энэхэн биедээ багтахааргүй Их хүслийн далай юмдаа Хө ай даа хүний амьдрал Эгэл жирийн болов ч Энэхэн биедээ багтахааргүй Их хүслийн далай юмдаа Наран саран ээлжлэн мандаж Цаг хугацаа улиран улирсаар Насны хуанли эргэн эргээд Уудам орчлонг таних тусмаа Ухааны хэргэм нэмэх юм даа ...Дахилт... Ухааны хэргэм нэмэх юм даа ...Дахилт...